Төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахыг урьж байна

Нийтэлсэн: 7 сарын өмнө

“Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дэвшилтэт технологид суурилсан, импортыг орлох болон экспортын баримжаатай үйлдвэр байгуулах, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нөөц боломжтой салбар, чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлон мэдээлэл ирүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулагч, компанитай хамтран ажиллах сонирхолтой аж ахуй нэгж, байгууллага төслийн анкетыг хавсралт маягтын дагуу бөглөж 2021 оны 06 сарын 01-ний дотор ирүүлнэ үү. Таны материалыг холбогдох улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлж, гадаадын хөрөнгө оруулагч, компаниудад танилцуулах болно.

Төслийн анкет татаж авах бол ЭНД ДАР

                                                   Төсөл хүлээн авах хугацаа: 2021.06.01-ний дотор

                                                         Цахим шуудан: info@smefund.gov.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//