ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Огноо: 2022-02-09
Тендер шалгаруулалтын нэр: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЖДҮГ/202201005

  1. Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн өсөлт хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадвар, зах зээл, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулна.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх: Зөвшөөрнө.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 02 -р сарын 17 -ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 02 -р сарын 18 -ны өдрийн 11 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1-р хороо , Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 байр, , Утас: 51262913 , Факс:
Имэйл хаяг: lkhagva217@gmail.com
Веб сайт:

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//