Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Нийтэлсэн: 2 сарын өмнө

          Жижиг, дунд үйлдвэрийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах зөвлөх сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

        Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

·         Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

·         Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга,

·         Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт,

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,

·         Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт,

·         Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй тухай тодорхойлолт,

·         Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан (2020 он),

·         Тухайн ажлыг гүйцэтгэх боловсон хүчний чадавхын талаарх мэдээлэл / ерөнхий редактор, сэтгүүлч-3, зураглаач, дизайнер тус бүрийн анкет, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/,

·         Хэвлэлийн мэдээллийн чиглэлээр ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх /Жагсаалт ирүүлэх сүүлийн 2 жилээр/

·         Шаардлагатай машин механизм, компьютер, тоног төхөөрөмж /жагсаалт ирүүлэх/

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021.05.14-ний өдрийн 17:30 цагаас өмнө ажлын цагаар amarjargal@sme.gov.mn хаягаар авч болно. Тендерийг 2021.05.17-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

             

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 10 тоот.  Утас:77485555 /1/

       

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//