“Статистикийн бизнес регистр 2019” эмхэтгэлд “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид”-ийн статистик тоон мэдээлэл орлоо

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, судлаач, эрдэмтэд, оюутан залуус хэрэгцээт судалгаа шинжилгээндээ салбарын мэдээллийг түргэн шуурхай авч хэрэглэхэд хялбар, ил тод байлгах үүднээс  Үндэсний статистикийн хороонд Жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэдээллийг жилийн статистикийн эмхэтгэлд оруулах хүсэлт тавьсан билээ. Уг хүсэлтийн дагуу тус байгууллагаас эрхлэн гаргадаг “Статистикийн бизнес регистр 2019” эмхэтгэлд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид”-ийн мэдээллийг багтаасан байна. Та бүхэн доорх холбоосоор орж салбарын мэдээлэлтэй танилцана уу.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хоршооны салбарын мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//