ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 7 өдрийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газраас бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн дэлгэрэнгүй судалгаа мэдээллийн дата бүрдүүлэх зорилгоор зөвлөх сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлага:

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, танилцуулга
  • Татварын байгууллагын тодорхойлолт,
  • ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14.1-7 хангаж буй талаар албан мэдэгдэл ирүүлэх,
  • Хугацаа хэтэрсэн зээл болон хүүгийн өр төлбөрийн өргүй талаар албан мэдэгдэл ирүүлэх,
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан (2019 он),
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл,
  • Зөвлөхийг төлөөлөх, удирдах, хяналт тавих ажилтан нь энэ салбарт 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай байх /1-ээс доошгүй гишүүн/
  • Статистик, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх /1-ээс доошгүй гишүүн/
  • 2019 онд судалгаа мэдээллийн чиглэлээр ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх /нотлох баримтыг хавсаргасан байх/ 
  • Техникийн тодорхойлолтын дагуу шаардлага хангахуйц тоног төхөөрөмжтэй байх /нотлох баримтыг хавсаргасан байх/ 

 

Сонирхсон этгээд мэдүүлгээ e.undral@smefund.gov.mn хаягаар 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутын дотор ирүүлнэ.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 303 тоот

Утас: 51-262913

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//