ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЦГЭЭЕ

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө

Дэлхий дахиныг цочроосон цар тахал Короновирусын халдвар (Covid-19) дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор бүх нийтээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн “Эх оронч худалдан авалт” хийх уриалгыг гаргаж байна.

            Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 63,131  нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаа бөгөөд тэдгээрт нийт ажиллах хүчний 69,7 хувь нь буюу 800 мянга гаруй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг.  

            Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, зээл тусламжийг шударга, ил тод, хүртээмжтэй болгох, жинхэнэ жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих, тэдэнд хүрч ажиллахын төлөө шинээр байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрийн газар хүчин чармайлт гарган ажиллах болно.

            Төр засгаас цар тахлын үед эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн тодорхой бодлого шийдвэрүүдийг гарган, дэмжлэг үзүүлэхэд анхаарч байгаагийн зэрэгцээ бүх нийтээрээ дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сонгох, худалдан авалт хийх эрмэлзэл, хандлагаа нэмэгдүүлэх замаар, хамтын хүчин чармайлтаар энэхүү хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулж чадна.

            Дотоодын үйлдвэрлэгчдээ сонгосон таны худалдан авалт бүрийн ард улс орны эдийн засаг, ажлын байр байгааг санаж “Эрүүл мэндээ хамгаалж - Эх оронч худалдан авалт хийцгээе”.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//