Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Нийтэлсэн: 4 сарын өмнө

ЗЭЭЛИЙН МОНИТОРИНГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

            Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн хуулийн этгээдийн төслийн хэрэгжилт болон түүний үр дүнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, тайлан гаргах, зээлийн эрсдэлийн үнэлгээ хийж сайн болон муу зээлийн мэдээллийн сан үүсгэж холбогдох хэлтэс, албадыг мэдээллээр хангах, төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд оруулах төсөлд эрсдэлийн анхан шатны үнэлгээ хийж хуралд танилцуулах, олон нийт хамарсан арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эдийн засаг, Санхүүгийн чиглэлээр их  дээд сургууль төгссөн /Магистр дээш/
  • Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Банкны чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан байх
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Үнэнч шударга, нягт нямбай, хурдан шаламгай
  • Хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах
  • Мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет /шинэ батлагдсанаар
  2. 4*6 хэмжээтэй зураг 2 хувь
  3. Боловсролын гэрчилгээний хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар

Дээрх материалыг Засгийн газрын 9 дүгээр байр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байр 13 тоот, davaadelger.ts@smefund.gov.mn хаягаар тус тус 2020 оны 04 дугаар сарын 10-ний өдрийг дуустал хүлээн авна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//