Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Нийтэлсэн: 1 сарын өмнө

ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

            Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийг судалж, холбогдох хууль журмын хүрээнд үнэлгээ хийх,  төслийг газар дээр нь үзэж нарийвчилсан судалгаа хийх, дүгнэлт гаргах, зээлийн эргэн төлөлтийг хариуцаж төлүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын удирдлагыг тогтмол  мэдээллээр хангаж ажиллах. 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр их  дээд сургууль төгссөн /Баклавраас дээш/
  • Банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан /үүнээс төрийн байгууллагад 1-с доошгүй жил ажилласан/ байх
  • Хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Үнэнч шудрага, нягт нямбай, ёс зүйтэй, идэвх санаачлагатай
  • Хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах
  • Мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Судалгаа дүн шинжилгээ хийх чадвартай

    Бүрдүүлэх материал

1. Төрийн албан хаагчийн анкет

2. 4*6 хэмжээтэй зураг 2 хувь

3. Боловсролын гэрчилгээний хуулбар

4. Иргэний үнэмлэхний хуулбар

Дээрх материалыг Засгийн газрын 9 дүгээр байр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байр 13 тоот, davaadelger.ts@smefund.gov.mn хаягаар тус тус 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ