Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг

            Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дотоод, гадаад үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичиг, гэрээ контракт, санамж бичгийг хууль, журмын хүрээнд боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих, байгууллагын удирдлагыг хууль, эрх зүйн мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч ажиллах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, чөлөөлөх, солих, зээлийн эргэн төлөлтийг хариуцаж төлүүлэх,  хэлтсийн даргын ажилд дэмжлэг үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн /Баклавраас дээш/
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан /үүнээс төрийн байгууллагад 1-с доошгүй жил ажилласан/ байх
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Үнэнч шудрага, нягт нямбай, хурдан шаламгай
  • Хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах
  • Мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагч
  • 4*6 хэмжээтэй зураг 2 хувь
  • Боловсролын гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Дээрх материалыг Засгийн газрын 9 дүгээр байр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байр 13 тоот, davaadelger.ts@smefund.gov.mn хаягаар тус тус 2019 оны 10 дугаар сарын 10-ыг дуустал хүлээн авна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ