ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 10 сарын өмнө

        Жижиг, дунд үйлдвэрийн газраас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны үйлдвэрлэл, үйл ажиллагааны дэлгэрэнгүй бүртгэлийн талбар хийх зорилгоор зөвлөх сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлага:

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, танилцуулга
  • Татварын цахим тодорхойлолт
  • ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14.1-7 хангаж буй талаар албан мэдэгдэл ирүүлэх,
  • Хугацаа хэтэрсэн зээл болон хүүгийн өр төлбөрийн өргүй талаар албан мэдэгдэл ирүүлэх
  • ТЕГ, НДЕГ, Шүүхийн болон бусад байгууллагаас тодруулга, лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан (2019 он)
  • Тухайн салбарт 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл
  • Өмнө нь ижил төстэй бүртгэлийн талбар хийж гүйцэтгэсэн туршлагатай байх /нотлох баримтыг хавсаргасан байх/

         Сонирхсон этгээд мэдүүлгээ ganerdene@mofa.gov.mn хаягаар 2020 оны 12-р сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын дотор ирүүлнэ.

 

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 303 тоот

Утас: 51-262913

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//