СУДАЛГАА БОЛОН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОХ ТУХАЙ

Нийтэлсэн: 3 сарын өмнө

1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Монголын бизнес эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэрүүдийг Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах үүднээс тухайн бүс нутгийн зах зээлийн боломжууд болон эрсдлийн судалгаа хийж, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх байгууллага болон хуулийн этгээдийг материалаа ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь тухайн бүс нутаг, тэр дундаа 2 ба түүнээс дээш орнуудын зах зээлийн судалгааг 14 хоногт хийж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрүүдэд экспортын чиглэлүүд гаргаж өгөх юм.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг илгээнэ.

А. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Б. Татварын цахим тодорхойлолт
В. 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Г. Өмнө нь гүйцэтгэсэн ижил төстэй ажлын хураангуй
Д. Уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх багийн бүрэлдэхүүний чадвар, туршлагын талаарх мэдээлэл
Е. Компаний товч танилцуулга

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 12-р сарын 10-ны 17:30 минутаас өмнө авч болох бөгөөд шаардлагатай мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байранд 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн 11:00 минутын дотор ирүүлнэ үү.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам-13381,
Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр
Утас: 7748-5555

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ