Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө

Монгол улс, АНУ-ын Засгийн газрын хооронд 1992-1993 онуудад байгуулсан “АНУ-аас Монгол улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зарцуулахаар 1993 онд Худалдаа үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-нд жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан. 2000 онд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Үйлдвэр, худалдааны яам байгуулагдсанаар Үйлдвэр, худалдааны сайдын 2000 оны А/23 тоот тушаал гарч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулснаар өнөөдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан эхлэл тавигдсан гэж үздэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны 1 тоот тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 32 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗОРИЛГО
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр бий болгох, зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалт зохион байгуулах замаар жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны менежментийн чадавхийг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох
- Мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт, давтан сургалтад хамруулах
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргасан бол зээлийн хүүгийн татаас олгох; улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэсэн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх;

Сүүлд нэмэгдсэн мэдээ