Жижиг, дунд үйлдвэрийн газрын танилцуулга

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Жижиг, дунд үйлдвэрийн газар”  байгууллаа.  

Тус агентлаг нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлоготой уялдуулан салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа, шинжилгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байр бий болгох, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйгээр хангах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, инновацид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зүй зохистой удирдан, зохион байгуулах, зарцуулах, үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, гадаадын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.   

Тус газрын даргаар Я.Эрдэнэсайхан томилогдон ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хүлээж, ЖДҮ-ийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд 39 хүний орон тоотойгоор байгуулагдсан.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд нийт 1579 төсөл, 238, 4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлснээс “Бичил зээлийн багц”-ын ангиллын 249 төсөлд, 22.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо. Эдгээр төсөл санхүүжилт авснаар 811 ажлын байр хадгалагдаж, 1449 ажлын байр шинээр нэмэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//