МОНENG

ЖДҮ-ийн хөгжлийн асуудлаар хандивлагчдын зохицуулах уулзалт боллоо

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 403

ХХААХҮЯ, Монгол улс дахь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран 2017 оны 6-р сарын 13-нд хандивлагчдын зохицуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Монгол улсад ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй олон улсын хандивлагч байгууллага, Монгол улсын засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.

 

Монгол Улсын төр засгаас ЖДҮ-ийн хөгжлийн талаар баримталж буй бодлого чиглэлийн тухай мэдээллийг түгээх, ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн хүртээмжийг хангах чиглэлд хандивлагчдын одоо үзүүлж буй тусламж дэмжлэгийн уялдаа холбоотой үр нөлөөг бий болгох болон цаашдын хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох гол зорилготой юм.

Энэхүү уулзалтаар Монгол улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, мөн ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийн талаар Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас явуулсан сүүлийн үеийн судалгааны үр дүнгийн тойм, хандивлагч орнуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж буй арга хэмжээний үр ашигтай хувилбарыг танилцуулав. ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг хангахад төрийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрүүдийн бодлогын уялдаа холбоогүй байдал, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг олгох механизмыг уян хатан болгох, санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж, бизнес эрхлэгчдийн ур чадварыг сайжруулах, урт хугацаатай бага хүүтэй эх үүсвэрээр бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх, венчур капиталын сан үүсгэх талаар санал зөвлөмжийг гаргалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ