АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТ ДУУСЛАА

Нийтэлсэн: 1 сарын өмнө

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТ ДУУСЛАА.

2019-07-17

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд  арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлэн иж бүрдлийн шатанд тэнцсэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагдсанаас 47 иргэн, аж ахуйн нэгжийн төслийн 35,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт  урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч дараагийн шат буюу Хорооны шатанд шилжлээ.  

17 төслийн 12,0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт зохих оноонд хүрээгүй тул урьдчилсан судалгааны шатнаас буцсан, 330.0 сая төгрөгийн 1 төслийг шалгах явцад 300.0 сая төгрөг байсан тул сангаас олгох урьдчилсан шатны судалгаанд шилжүүлсэн байна.

Энэ удаагийн төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ЖДҮХСангийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  

Анх удаа ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь:

✓ Олон нийтэд нээлттэй, цаг тухай бүрт мэссэж, вэб сайтаар мэдээлэл авах
✓ Хорооны хуралдааныг шууд live явуулах
✓ Олон нийтийн төлөөлөл Хорооны хуралдааныг ЖДҮХСан дээр ирээд шууд үзэх, санал бодлоо хуваалцах, 
Тухайн төсөл ирүүлэгч маань өөрсдийн хэрэгжүүлэх төслийг танилцуулах олон талын боломжийг олгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Үнэлгээний хураангуй жагсаалт харах бол ЭНД дарна уу

Сүүлд нэмэгдсэн мэдээ