Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулсан талаарх мэдээлэл

Нийтэлсэн: 2 сарын өмнө
2019-07-05
ЖДҮХС-ийн зүгээс урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг оролцуулах замаар зээл олголт, зээлийн хяналт, мониторингийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны баталсан “Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд орох төрийн бус байгууллага, түүний төлөөллийг сонгох удирдамжийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагуудыг сонгох ажлыг зохион байгуулан ажилласан. 
 
“Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, хөдөө орон нутагт салбар хороодтой байх” гэсэн үндсэн шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах талаар, мөн Төрийн бус байгууллагыг төлөөлөх төлөөллийн шаардлагыг тусган сонгон шалгаруулалтын зарыг  /www.smefund.gov.mn/ өөрийн вэб хуудсанд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршуулсан бөгөөд зарын дагуу нийт 17 ТББ, 1 иргэн баримт бичгээ бүрдүүлэн ирүүлсэн байна. 
 
Холбогдох материалуудаа ирүүлсэн төрийн бус байгууллагуудаас удирдамжийн хүрээнд шаардлага хангасан дараах 4 төрийн бус байгууллага, түүнийг төлөөлөх төлөөлөл  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А-215 дугаар тушаалаар  Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан болно.  

Сайдын тушаал үзэх бол ЭНД дарна уу
ЖИЖИГ, ДУНД  ҮЙЛДВЭРИЙГ  ХӨГЖҮҮЛЭХ  САН
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ