СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийтэлсэн: 3 сарын өмнө
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх  сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн төслийг сонгон шалгаруулах Хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, хөдөө орон нутагт салбар хороодтой байх” гэсэн үндсэн шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна. 
Төрийн бус байгууллагын төлөөллөөр ажиллах гишүүн дараах шаардлагыг хангасан байна.
1.Эдийн засаг, бизнес, санхүүгийн шинжээч чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
2.Санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвартай, Эдийн засгийн өндөр мэдлэгтэй, судалгааны арга барил эзэмшсэн, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан гүйцэтгэлд анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай байх
3.Төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.
Иймд дээрх шаардлагыг хангаж буй Төрийн бус байгууллага хамтран ажиллах саналаа холбогдох баримт бичиг, тайлан болон төлөөлөлд ажиллах хүний анкет, боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар зэргийг бүрдүүлэн 2019 оны 04 дүгээр 30-ны дотор Санд ирүүлэхийг урьж байна.
лавлах утас: 51 267887

Сүүлд нэмэгдсэн мэдээ