Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Зээлийн батлан даалтын сантай жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Нийтэлсэн: 3 сарын өмнө

2019 оны 4 дүгээр сарын 18- ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Зээлийн батлан даалтын сан нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Монгол улсын эдийн засаг, жижиг дунд үйлдвэрийг өргөжүүлэх, хөгжүүлэх “Засгийн газрын 2016-2020” оны “Үйлдвэржилт 21:100”, "Эрүүл хүнс, Эрүүл Монгол хүн " мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Захирал Б.Батцэцэг, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар төлөөлж гарын үсэг зурав.

Цаашид тус сангууд хамтын ажиллагааны чиглэлээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлуудыг судалж хамтран оновчтой шийдвэр гарган сургалт, судалгаа, үзэсгэлэн арга хэмжээ хамтран зохион байгуулж ажиллахаар төлөлвлөж байгаа ба олон улсын төсөл хөтөлбөрт хамтран ажиллах жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ