Мэдээлэл

Нийтэлсэн: 3 сарын өмнө

       Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг ЖДҮЭ-чдэд  хүртээмжтэй байлгах зорилгоор Зээлийн дээд хэмжээг сангаар шууд олгох тохиолдолд 300,0 сая төгрөг, банкаар дамжуулан олгох тохиолдолд 1,0 тэрбум төгрөг байхаар шинэчилсэн журмын төсөлд тусган 4-р сарын 11-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Дэд хороогоор хэлэлцүүлэн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Мөн олон нийтэд буюу IKon.mn сайтаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг ямар хэлбэрээр олгох нь зүйтэй гэж үзэж байна вэ? гэсэн санал асуулгыг 2019 оны 3-р сарын 17-ны өдрөөс 2019 оны 03-р сарын 27-ны өдрүүдэд явуулсан ба нийт  1318 хүн санал асуулгад оролцож 53.4% сангаас шууд олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

https://ikon.mn/ca/165

Сүүлд нэмэгдсэн мэдээ