Export Mongolia 2019 - Бизнес Форум

Нийтэлсэн: 5 сарын өмнө

Өнөөдөр “Export Mongolia 2019” бизнес форумыг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол Улсын Хөгжлийн банк, Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа. 

Уг бизнес форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах зорилготой.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан “Экспорт Олон Улсын Худалдааны Төв” ТББ-тай хамтран  5 дах жилдээ АНУ, Канад, Япон улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг амжилттай зохион байгуулж ирсэн.

“Монголд үйлдвэрлэв 2019” арга хэмжээг  АНУ-д Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр  Дэлхийн банкны 189 орны төлөөлөл байрлах төв цогцолборт 4-р сарын 23-26 ны өдрүүдэд мөн  4-р сарын 27-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотноо хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уг арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, гарааны бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах зах зээлээ судлах боломж төдийгүй урлаг соёл түүх уламжлалаа хүртэл дэлхий дахинаа  сурталчлах боломжтой юм.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ