Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх талаар санал солилцлоо

Нийтэлсэн: 1 сарын өмнө

ХБНГУ-ын Азийн бүс нутгийн дэд санаачилгын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл нь НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн Хөдөө аж ахуйн салбар зөвлөлийн гишүүн орнуудад зохих чиглэлийн дагуу сэдэвчилсэн сургалт, семинар зохион байгуулах зэргээр дэмжиж ирсэн. Өнөөдөр тус төслийн баг ХХААХҮЯ-ны холбогдох газрын дарга нартай уулзаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ирэх онуудад хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

 

ХХААХҮЯ-ны зүгээс жижиг, дунд үйлдвэрүүдийг экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, зорилтот зах зээлд бүтээгдэхүүн борлуулахад зориулж, худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан тээвэрлэлт, ложистикийг шуурхай зохицуулах тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан болон Хүнсний ҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох нарын албанынхан

ХБНГУ-ын Азийн бүс нутгийн дэд санаачилгын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дарга Магнус С.М.Брод болон төслийн үнэлгээний хорооны дарга Ренате Муеллер нарын төлөөлөгчид

Талууд 2019-2021 онд Монгол Улсаас гадаад зах зээлд гаргах хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд туршилтын бичил төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ