"МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮД - 2018" ХОЛБОГДУУЛАН “ВОРОТА В АЗИЮ 2018” ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийтэлсэн: 1 сарын өмнө Үзсэн: 77

МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн“Бизнес Контакт” компани хамтран 2018 оны 11-р дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Ворота в Азию 2018” 29 дэхь удаагийн үзэсгэлэн, бизнес форумыг зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү хот, Красноярск, Владмирскийн бүс нутаг, Өвөр байгалийн хязгаар нутаг зэрэг хотуудын аж ахуйн нэгжүүд оролцоно. Экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг урьж байна.

Үзэсгэлэн ажиллах цагийн хуваарь:

  • 11-р сарын 20 /Мягмар гариг/ 14.00-17.00 цагийн хооронд
  • 11-р сарын 21 /Лхагва гариг/ 10.00-17.00 цагийн хооронд
  • 11-р сарын 22 /Пүрэв гариг/ 10.00-16.00 цагийн хооронд

Үзэсгэлэнд дараах чиглэлээр оролцох юм

  • Нэг талстыг үйлдвэрлэх (ашигт малтмал хайхад ашигласан гэх мэт)
  • Загас, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэггч
  • Чихэр, чихрэн бүтээгдэхүүн, талх, нарийн боовны үйлдвэрлэл
  • Төмөр болон чиргүүл үйлдвэрлэл
  • Мөөг тариалалт
  • Чихрэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Буузан хэвтэй шиколадны үйлдвэрлэл
  • Өндөгний бөөний худалдаа
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, био эмчилгээ
  • Мал эмнэлгийн үйлчилгээ
  • Мал эмнэлгийн лабораторийн үйлчилгээ
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
  • Үр тариа, рапсын хангамж
  • Үр тарианы хангамж, газрын тос
  • Зэрлэг ургамал, модон материал, фермийн бүтээгдэхүүн нийлүүлэх
  • Капиталист сэтгүүл
  • Байкал далайн эко туризм
  • Эрчим хүчний салбар дахь мэргэжилтэн бэлтгэх ( мастер-класс сургалт)
  • Уран зургийн үзэсгэлэн
  • Барилгын ажил
  • Хүнсний бүтээгдэхүүн (Окинское өндөг Монголын зах зээлд 10 жил)
  • Шифер дээврийн хавтан үйлдвэрлэл
  • Алтай гурилын нийлүүлэлт
  • Мал эмнэлгийн эм үйлдвэрлэл
  • Мал аж ахуй, хүнсний ногоо тариалах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт

Энэхүү арга хэмжээний үеэр 11 дүгээр сарын 21-ны өдрийн 10.00 цагт МОНГОЛ-ОРОС-ын Бизнес-Форум МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулагдана. Бизнес-Форумд ОХУ-ын Эрхүү муж, Улан-Үд, Красноярск, Владмирскийн бүс нутаг, Өвөр байгалийн хязгаар нутаг зэрэг хотууд, дээрхи салбар чиглэлийн компаниуд оролцох тул хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцохыг хүсье.

ОХУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой цөөн тооны дотоодын аж ахуйн нэгжүүдэд үзэсгэлэнгийн талбай авч оролцох боломжтой юм.

(заавал, гүйцэт бөглөх)

Бизнес форумд оролцох ОХУ-аас оролцох компаниудын жагсаалт хавсаргав.

Хариуцсан ажилтан: Харилцаа хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Ууганбаатар, Маркетингийн мэргэжилтэн Н.Өлзийнаран
Утас: 976-70109090, 99107440, 99915000  
Факс: +976-11-324620
Цахим шуудан: cooperation@mongolchamber.mn

ХАВСРАЛТ ТАТАХ: Оролцогчидын жагсаалт

Эх сурвалж: Худалдаа аж үйлдвэрийн тэнхим

Сүүлд нэмэгдсэн мэдээ