“Бүс нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх” сургалтад ААН, хоршоологчдыг хамруулах талаар санал солилцов

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө Үзсэн: 200

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар Японы Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Изүми Кейта, Хөтөлбөрийн ажилтан Т.Оюунчулуун нартай уулзав.

 

Засгийн газар хоорондын хоёр талт гэрээнд үндэслэн Японы Засгийн газрын Албан ёсны хөгжлийн туслалцааны хүрээнд хэрэгжиж буй ЖАЙКА-гийн "Мэдлэг хамтран бүтээх хөтөлбөр"-ийн дагуу зохион байгуулах “Бүс нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх” сургалтад сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслагны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хоршоологчдыг хамруулах тал дээр хамтарч ажиллахаар санал солилцлоо. 

Хөтөлбөрийн зүгээс салбартаа тэргүүлэх зорилготой, өсөн дэвжих сонирхолтой, сурсан, мэдсэнээ үйлдвэрлэлд нутагшуулах эрмэлзлэлтэй, байнгын ажиллагаатай байгууллагын төлөөллүүдийг сургалтад хамруулах хүсэлтэй байгаа юм. 

Уулзалтын төгсгөлд, Японы Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Изүми Кейта, Хөтөлбөрийн ажилтан Т.Оюунчулуун нарт үндэсний үйлдвэрлэгчийн урласан гарын бэлгийг дурсгав

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ