Турк улстай жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллана

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 888

      Бүгд Найрамдах Турк Улсын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хооронд хамтран ажиллах санамж бичигт энэ оны дөрөвдүгээр сарын 6-нд гарын үсэг зурсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулах, тэр дундаа хоёр орны жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, хамтарсан уулзалт, хурал, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийнхан Турк улсад ажиллана.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА) дэмжлэгтэйгээр хийх энэхүү албан томилолтын өмнө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг өчигдөр (2018.10.09) ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэртэй уулзаж, харилцан санал солилцсон юм. Ноён Эмрах Устаөмэр хоёр орны хамтын ажиллагаа жижиг, үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна гээд албан томилолтод амжилт хүссэн бол ЖДҮХС-гийн гүйцэтгэх захирал С.Төгсбилэг сангийн үйл ажиллагааг дэмжин, хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ