МОНГОЛ – КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө Үзсэн: 69

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа билээ. Хоёр улсын бизнес эрхлэгчид харилцаагаа улам бэхжүүлэн өөр салбаруудад тогтмол шинэ харилцаа болон хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажилласаар байгаа.

Монгол Улс нь хоёр улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч болон эмийн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай ирээдүй харагдаж байна.

Иймд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 4,5-ний өдрүүдэд, Улаанбаатар хотноо албан ёсны “Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, эдийн засгийн айлчал”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Казахстаны Гадаад худалдааны танхим, БНКУ-ын Үндэсний танхим “Атамекен”, БНКУ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Монгол Улс дахь БНКУ-ын ЭСЯ мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг ажиллаж байна.

Айлчлалын зорилго нь монгол, казахстаны бизнес эрхлэгчдийн харилцааг хөгжүүлэх, түүнчлэн хоёр улсын бизнесийн хүчтэй холбоосыг бий болгох юм.

Казахстаны талаас томоохон боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нар оролцоно. Энэ нь монгол, казаxстаны бизнес эрхлэгчдэд шинэ түнштэй болох, харилцан хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн хоёр улсын зах зээлд харилцан нэвтрэх боломжийг олгож байна.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 14:00 цагт
Хаана: The Corporate Hotel & Convention Centre-ын Улаанбаатар танхимд (5-р давхар)

Хавсралт: Компаниудын лист

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
Утас: 312501, 89918969
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Эх сурвалж: www.mongolchamber.mn МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ