АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө Үзсэн: 126

Тус арга хэмжээ нь Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, ур чадварыг сайжруулахад хэрэгцээт мэдлэг, мэдээллийг олж авах, бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах, бусад орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, суралцах зэрэг олон боломжуудыг олгох юм. Түүнчлэн арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг бий болгох, дэмжих зорилгоор бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн болон Б2Б арга хэмжээ зохион байгуулагдана.

Иймд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Та бүхнийг арга хэмжээний хөтөлбөртэй танилцан, өөрт хэрэгцээт мэдлэг, мэдээллийг олж авах, бусад орны эмэгтэйчүүдтэй туршлага солилцох энэхүү үр өгөөжтэй арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.

Чуулган, үзэсгэлэн, сургалтын арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд оролцогчдын тоонд хязгаар заасан тул Та бүхэн дараах асуулгыг 9 дүгээр сарын 1-ний өдрийн өмнө бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж, бүртгэлээ баталгаажуулахыг хүсье.

Мөн арга хэмжээний Гала Хүлээн авалт нь Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь албан ёсны айлчлалын хүрээнд Угталын хүлээн авалт буюу өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдана.

Гала Хүлээн авалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн "Овог нэр" болон “Гала хүлээн авалт” гэж бичнэ үү.

  • Хүлээн авалтад хамрагдах хүний тоо: 50 хүн
  • Хүлээн авалтын төлбөр: 100.000 мянган төгрөг
  • Хүлээн авагч Хас банк: 5002 279 538 /MNT/
  • Хүлээн авагчийн нэр: БЭМК ГҮТББ

Холбоо барих:

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхжин

Утас: (976) 88858839

Хавсралт: Чуулганы хөтөлбөр

Сүүлд нэмэгдсэн мэдээ