“Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 860

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Эрхүү мужийн Засгийн газар болон Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 10 дахь удаагаа “Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг 2018 оны 08 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулах гэж байна.

 

            Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид талбайн түрээсийн төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцох, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах төслүүдээ танилцуулах боломжтой тул оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд       /утас:11-312371/ бүртгэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ