Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 215

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчид, мэргэжилтнүүдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн" наймдугаар сарын 2,3-ны өдрүүдэд Монгол орны зүүн бүс болох Сүхбаатар аймагт эхэллээ.

 

        Зөвлөгөөний үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, тус салбар хэрэгжиж буй бодлогын бичиг баримтын хэрэгжилт, аймгуудын санаачлан хэрэгжүүлж буй ажил-арга хэмжээнүүд зэрэг асуудлыг хэлэлцэж, мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийн үзүүлэх сургалт болох юм. 

Төвийн бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, Хангайн бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 16,17-ны өдрүүдэд Өмнөговь аймагт, Баруун бүсийн зөвлөгөөн наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд Увс аймагт тус тус болно.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сүүлд нэмэгдсэн мэдээ