Монгол Японы бизнес форумыг Япон улсын токио хотноо Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Гадаад харилцааны яам, Япон улсад суугаа элчин сайдын яам, Экспорт Олон улсын худалдааны төв хамтран 2018 оны 6-р сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь :
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчилах экспортын зах зээлийг бий болгоход тулгамдаж буй асуудлыг шийдэж гадаад зах зээл дээр экспортын боломжит бүтээгдэхүүнийг таниулах сурталчилах, маркетинг хийх Монгол улсаас Япон улс руу хийх экспортыг нэмэгдүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх болон Японы бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад Монгол улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг таниулах, сурталчилах, хамтран ажиллах боломжийг нээх зорилтын хүрээнд хийгдлээ.
Энэ удаагийн форум нь зохион байгууллагчид, оролцогчдын хичээл зүтгэлээр тун амжилттай болж өндөрлөлөө.
Форумд Япон улсаас Япон улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Жижиг дунд бизнесийг дэмжих төв тэргүүтэй 120 гаруй бизнес эрхлэгчид , Монгол улсаас 15 байгууллага оролцлоо.
Арга хэмжээг нээж Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Д.Батжаргал, Япон улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаад худалдааны газрын дарга Акахи болон зохион байгуулагчдыг төлөөлөн Монгол улсын ерөнхийлөгчийн жижиг, дунд бизнесийн зөвлөх Л.Баян-Алтай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал, нар үг хэллээ.
Тус форумд : Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал “МОНГОЛ УЛСЫН БИЗНЕСИЙН ОРЧИН, ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ЯПОН УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУД” сэдвээр илтгэл тавьж Монгол улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр тэр дундаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал ба тэдгээрийн хүчин чадал, түүхий эдийн нөөц баялаг, үйлдвэрлэл технологийн боломжийг танилцуулж Япон улсын бизнес эрхлэгчдийг бодитой мэдээллээр хангалаа.
Монгол-Японы Бизнес Форумын үеэр Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж, Экспорт Олон Улсын Худалдааны төв болон “Монос” групп, “Марал Дизайн”, Спирит оф Натур гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, тээвэр зууч, ажиллах хүч зуучлалын чиглэлийн бизнес эрхлэгчдийн төлөөллүүд байгууллагынхаа дэлгэрэнгүй танилцуулга илтгэлийг тавьж өөрсдийн нөөц боломж, чадавхи, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлог давуу талыг Япон улсын бизнес эрхлэгчдэд танилцуулав.
Монгол брэндүүдийг экспортод гаргах бодит үр дүн бүхий Mонгол Японы Бизнес Форумын хүрээнд томоохон үйл явдлууд болсоноос
Мөн Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэж Японы зах зээл дээр төлөвлөгөөтэйгээр хөнгөн үйлдвэрийн салбарынхныг салбар салбараар нь танилцуулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж эхний ажлаа 9-р сард арьс ширний салбарын байгууллагуудтай уулзах уулзалтаар товлолоо.