ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле салбарын хөгжил, цаашдын зорилтын талаар бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтын эхэнд дэд сайд Ж.Сауле: "Монгол Улс болон АНУ-ын хооронд худалдааны харилцааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, бизнесийн хүрээний тулгамдсан асуудлыг хэлэлцэх чиглэлээр чухал уулзалтыг тогтмол зохион байгуулж Монгол дахь Америкийн худалдааны танхимынханд талархал илэрхийлье" гээд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, өнөөгийн байдал, цаашдын зорилт, хөрөнгө оруулах боломжийн талаар илтгэл танилцуулсан юм.