БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТЫН 32 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ИМПОРТ, ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 246

Далянь хот  нь Хятадын Лиао Нин мужийн Лиао Дун хойгийн захад зүүн талаараа шар тэнгистэй алсалсан Солонгосын хойгтой, баруун талаар Бө Хэй тэнгистэй хиллэж, өмнө талаараа Шан Дун хойгтой далайгаар алслан оршдог  “Дорнын Парис” нэрээрээ алдаршсан хот юм.

Сэрүүн бүсийн далайн чанарын уур амьсгалтай, 6,987,000 хүн амтай .

Далянь хотын 32 дахь удаагийн Олон Улсын Импорт, Экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нь нийт 11,000м2  талбайг хамрах бөгөөд 30 гаруй улсаас ирж оролцдог ,мэдээллийн бүхий л хэрэгслээр зар сурталчилгаа явагддаг өргөн цар хүрээг хамарсан олон улсын үзэсгэлэн юм.

Ерөнхий зохион байгуулагч: Далянь хотын Худалдааг Дэмжих Хороо, Далянь хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Үзэсгэлэнгийн  байгуулагдах газар: Далянь хот,  Дэлхийн Экспо Төв
Үзэсгэлэнгийн  хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 17-20

Бүртгэлийн хугацаа: 2018 оны 4 сарын 19-нөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр

Оролцох  хүсэлтэй ААН, Бизнес эрхлэгчид яаралтай бүртгүүлнэ үү!

Талбай болон зохион байгуулалтын зардал 1200 юань

Хавсралт: Бүртгэлийн хуудас

Холбоо барих:
Утас: 312371, 94147978
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Харилцаа Хамтын Ажиллагааны Газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ