БНХАУ-ЫН ЖӨ ЖИАН МУЖИЙН ИЙ-ҮҮ ХОТЫН ШИЛДЭГ ИМПОРТЫН БАРААНЫ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 294

БНХАУ-ын Жөжиан мужийн Ий-Үү хотноо зохион байгуулагдах 6 дахь удаагийн “Ий-Үү хотын Шилдэг Импорт Экспортын Барааны Үзэсгэлэн”  нь дэлхийн 100 гаруй улс орны 1600 гаруй ААН оролцдог олон улсын чанартай, өргөн хүрээг хамарсан үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч: Жөжиан мужийн Ардын Засгийн газар, БНХАУ-ын Олон Улсын Худалдааны хороо, БНХАУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн Холбоо
Үзэсгэлэнгийн хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүд
Үзэсгэлэн зохион байгуулагдах газарИй –Үү хотын Олон улсын Үзэсгэлэнгийн Танхим. Үзэсгэлэн нь нийт 50,000 м2талбайтай.

Ий-Үү хот нь БНХАУ-д хамгийн хямд өртөгтэй бараа  бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ Хятад улс, олон улсад танигдсан бүс нутаг юм. Тиймээс тус үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд танилцуулах, борлуулах, сурталчлах, түншлэгч олох зорилготой гадаад, дотоодын үйлдвэрлэгч, төлөөлөгчид ихээр оролцдог бөгөөд энэхүү үзэсгэлэн нь гадаад орны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн Хятад улсын зах зээлд нэвтрэх гол гүүр болсон арга хэмжээ ажээ. Ази, Европ, Австрали, Америк, Африк, Номхон далайн орнууд зэрэг 100 гаруй улс орны  бараа бүтээгдэхүүнийг  ABCDE гэдэг таван танхимд байршуулан, Хятадын зах зээлд сурталчилдаг томоохон хэмжээний үзэсгэлэн билээ.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэнг 69 гаруй орны 151300 гаруй худалдан авагч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд үзэсгэлэнд оролцогчид, худалдан авагчдын тоо жилээс жилд өсөж буй үзүүлэлтэй байгаа юм. Тус үзэсгэлэн нь 2016 оны 6 дугаар  сард Хятад улсаас анх удаа Дэлхийн Үзэсгэлэнгийн Холбоо (UFI)-ноос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн  Импортын барааны үзэсгэлэн болсон байна.

Иймд ААН, бизнес эрхлэгч та бүхнийг олон улсын чанартай энэхүү томоохон арга хэмжээнд оролцон, Монгол Брэндийг таниулан сурталчилж, Хятадын болон олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, бизнесийн шинэ түнштэй болох боломжийг олгож байна. Та бүхнийг Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн, идэвхтэй оролцохыг урья.

Үзэсгэлэнгийн бүртгэлийн хугацаа2018 оны 1 дүгээр сарын 29-өөс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл.

Хавсралт: Бүртгэлийн хуудас болон зардлын мэдээлэл

Мөн та үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.importfair.cn/ албан ёсны цахим хуудсаар авах боломжтой.Тус цахим хуудас нь Хятад хэлнээс гадна Англи, Япон, Солонгос хэлний сонголттой тул та бүхэнд мэдээлэл авахад илүү хялбар байх болно.

Холбоо барих: 
Харилцаа Хамтын Ажиллагааны Газар
Утас: 312371,94147978
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ