OЛОН УЛСЫН ФРАНЧАЙЗЫН ЭКСПО-Д ТА БҮХНИЙГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

OЛОН УЛСЫН ФРАНЧАЙЗЫН ЭКСПО-Д ТА БҮХНИЙГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 634

Ерөнхий зохион байгуулагч: MFV Үзэсгэлэн
Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч: Олон улсын Франчайзын Холбоо (IFA),  АНУ-ын Худалдааны газар/АНУ-ын Худалдааны алба,
Үзэсгэлэнгийн хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд
Хаана: АНУ-ын Нью-Йорк хот

Дэлхийн  120 гаруй орны дэлхийд тэргүүлэх 450 гаруй франчайзын брэндүүдийн төлөөлөлтэй уулзах боломжийг олгодог Олон улсын франчайзын үзэсгэлэн (IFE) 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах  гэж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас АНУ-ын Нью-Йорк хотноо бизнес айлчлал хийх гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн уг үзэсгэлэнд оролцохоос гадна олон салбарын туршлагатай 60 гаруй удирдах албан тушаалтнуудтай уулзаж франчайзингийн  салбарын бизнесийн зөвлөгөө, зааварчилгааг үнэ төлбөргүйгээр авах боломжтой. Мөн олон улсын туршлагатай экспертүүдийн удирдан явуулах франчайзын чиглэлийн ахисан шатны  дараах 9 төрлийн сэдэвчилсэн сургалт семинарт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой юм. Үүнд:

Семинар 1. Франчайз худалдаж авахад хэрэгтэй А-Я хүртэлх мэдээллийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой.

Семинар 2. Хэрхэн өөрийн бизнесийг амжилттай франчайзинг болгох талаарх мэдээллийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой.

Семинар 3. Үйл ажиллагааны гарын авлага: Дэс дараалалтай хэрэгжилтийн үндэс

Семинар 4. Мастер франчайзинг
Олон улсад өөрийн франчайзинг гаргахад тулгамддаг хуулийн талаарх мэдээлэл болон бусад салбарт амжилттай яваа франчайзингийн брэндүүдийн бүтцийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой. Семинар 5. Дэлхийд Франчайзингийн хөгжил
Семинар 6. АНУ-д амжилттайгаар франчайзинг нэвтрүүлэхэд хэрэгтэй бүтцийн болон үйл ажиллагааны стратегийн мэдээллийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой.

Семинар 7. ВЭБ 2.0: Франчайзын мэдээлэл+ Нийгмийн сүлжээ
Семинар 8. Гадаадын франчайз олгогч АНУ-ын зах зээлд нэвтрэх стратеги
Семинар 9. Амжилттай франчайзын системийн  5 зуршил

Эдгээр боломжуудыг нэгэн доороос 3 хоногийн дотор авах боломжийг та бүхэнд олгож байна. Уг айлчлалд оролцох сонирхолтой  аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авна уу.

Хавсралт: ХөтөлбөрУрьдчилсан зардлын төсөвБүртгэлийн хуудас

Бүртгэлийн хугацаа: 2017 оны 4 дугаар сарын 15-ны өдөр дуусна.

Хариуцсан ажилтан:
МҮХАҮТ, Харилцаа хамтын ажиллагааны газар

Утас:  312371
Факс: 324620
Цахим шуудан: cooperation@mongolchamber.mn
Цахим хуудас: http://www.ifeinfo.com/

Сүүлд нэмэгдсэн мэдээ