Үндэсний үйлдвэрлэгч "Талст-Урлан" ХХК.

Нийтэлсэн: 9 сарын өмнө Үзсэн: 1141

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан Үндэсний үйлдвэрлэгч Талст-Урлан ХХК.

Монгол улсын Оюуны Өмчийн Газраас баталгаажсан барааны тэмдэгтэй, Стандарт Хэмжил Зүйн Газраас баталгаажсан MNS 2015:6505 стандартын шаардлага хангасан Мөнгөн Талст брэндийн Үнэт эдлэл (Гар хийц, технологи хослуулсан), арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж мөн захиалгаар урлаж байна.

Төслийн хүрээнд Монголчуудын үеэс үед уламжлан ирсэн ахуйн бүтээгдэхүүнийг орчин цагийн технологитой хослуулан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулалтаа 50% нэмэгдүүлсэн. Тухайлбал “Язгууртан” брэндийн 3 төрлийн домбо, “Мөнгөн талст” брэндийн эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, арьсан хайрцаг сав баглаа боодол, орчин цагийн ажил хэрэгч залуусын алт, цагаан алтан гоёл  үйлдвэрлэн борлуулж байна. Нийт ажилчдын ур чадвар нэмэгдэж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирсан.

Бүтээгдэхүүн: Үнэт эдлэл, арьсан эдлэл
Шинээр бий болгосон ажлын байр: 5
Холбогдох утас: 99040364 94090001 
 
 
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ