Үндэсний үйлдвэрлэгч "Ораметалл" ХХК.

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 462

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан Үндэсний үйлдвэрлэгч "Ораметалл" ХХК.

1     Эрчим хүчний шинэ үүсгүүр татан дэд бүтцийг сайжруулан, барилгын өргөтгөл техник тоног төхөөрөмжийн болон технологийн шинэчлэл хийж үйлдвэрийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн.

2.      90 гаруй мэргэжлийн ажилтан, ажиллагсад баталгаат ажлын байраар хангагдан ажиллаж байна.

3.      Нийгмийн Даатгалын хэмжээ 25%-иар нэмэгдүүлсэн.

4.      Монгол Улсад тушааж байгаа татварын хэмжээ 10%-иар нэмэгдүүлсэн.

5.      Их хэмжээний түүхий эдийн татан авалт хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөцийг нэмэгдүүлсэн.

Төслийн нэр: Төслийн нэр: “Тээрмийн ган бөөрөнцөгийн үйлдвэр”-т шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл

 

Төслийн зориулалт: Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрийн хүчин чадал болон ажлын байр нэмэгдүүлэх, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах.

Бүтээгдэхүүн: Тээрмийн бутлуурын ган бөөрөнцөг.

Захиалгын утас: 99352145, 99101433,

Хаяг: Монгол улс, Орхон аймаг, Баянцагаан баг “Ораметалл” ХХК

Вэб сайт: http://www.orametal.mn

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ