Автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллана

Нийтэлсэн: 2 сарын өмнө
Жижиг,  дунд  үйлдвэрийг  хөгжүүлэх  сан  нь  УБ хот  дотор  болон  хөдөө, орон нутагт  албан томилолтоор ажиллах албан хэрэгцээнд автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран  ажиллана.  
Тавигдах шаардлага:  
1. Хот дотор:  Суудлын тэрэг  
    Хөдөө, орон нутагт:  Туулах чадвар өндөртэй жийп машин 
2. Уртасгасан цагаар ажиллах боломжтой байх.
3. Машин дотор, гадна өнгө үзэмж, чанар сайн байх. 
4. Туршлагатай  жолоочтой  байх.
5. Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын  даатгалд  бүрэн хамрагдсан байх.
 
Хамтран  ажиллах  хүсэлтэй  аж ахуйн нэгжүүд саналаа  2019 оны 08 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү. 
Хаяг: Засгийн газрын 9-р байр 101 тоот. Утас: 7748-5555  
 
ЖИЖИГ,  ДУНД  ҮЙЛДВЭРИЙГ  ХӨГЖҮҮЛЭХ  САН

Сүүлд нэмэгдсэн мэдээ