МОНENG

Чингис бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдаа болно

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 246

Монгол улсын Засгийн газар, Хөгжлийн банк хамтран Үндэсний үйлдвэрлэгчид болон Чингис бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдааг 2016.6.14-15-ны өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Мөн энэ үеэр зээлд хамрагдаагүй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой. Үзэсгэлэн худалдаа гаргах майхан болон талбайн хөлс, компанийн хаяг, лого зэрэг бүх зардлыг төрөөс даана.

Энэхүү боломжийг ашиглан бүгдээрээ өөрийн аж ахуйн нэгж, үйлдвэрт гарсан өөрчлөлт шинэчлэлт, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахын зэрэгцээ сул байгаа шаардлагатай ажлын байрандаа ажилтан бүртгэж авах үйл ажиллагаагаа давхар зохион байгуулж, идэвхтэй оролцохыг хүсч байна.

Үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг хавсралтаар хүргүүлэв.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.

ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨЛ

Хаяг: Нэгдсэн Үндэсний Гудамж 5/1,  Засгийн газрын II байр 109 тоот, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Аж үйлдвэрийн яам

Утас: 99198534,99072919,99889555

Цахим шуудан: industrialmongolia@gmail.com

Facebook Page: ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨЛ

Twitter: @industrialmn

Сүүлд нэмэгдсэн мэдээ