МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2017 оны 270 дугаар тогтоол

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 437
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр   Улаанбаатар хот

 

 
Дугаар 270

 

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

 

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.3, 12.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

 

1.“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

 

 

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг нарт даалгасугай.

 

3.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярт даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.НОМТОЙБАЯР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ