МОНENG

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд шаардагдах материал

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 2722

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд шаардагдах материал

 1.        Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гэж хаяглан албан бичгээр ирүүлэх ба  доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:

 -          Байгууллагын үйл ажиллагааны чиглэл

 -          Тодорхойлолтын зориулалт

 -          Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг (бланк дээр нь байгаа бол шаардлагагүй)

 2.        Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 3.        Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт. Тодорхойлолтод нийт даатгуулагчийн тоог дурдсан байх  (эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа)

 4.        Харъяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт (цахимаар авсан тодорхойлолт байж болно)

 5.        Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан 

 

 Утас:-264995, 262913

Монгол улс, Улаанбаатар хот 13381
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IXа байр

 ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ