МОНENG

Нийтэлсэн: 11 жилийн өмнө Үзсэн: 122

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр                                                                                                                                                                                                                                                                                  Улаанбаатар хот

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ

САНГИЙН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “олон улсын гэрээ”  гэж  Олон улсын гэрээний тухай3 хуулийн 3.1-д заасныг;

3.1.2. “төсөл хэрэгжүүлэгч” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг.

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас бусад тусгай сантай холбогдсон харилцааг энэ хуулиар  зохицуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гэсний дараа “Төсвийн тогтворжуулалтын сан,” гэж нэмэлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,” гэснийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

4.2. Гамшгийн хор уршгийг арилгах тодорхой арга хэмжээнд зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Монгол Улсад өгсөн буцалтгүй тусламж, хандивыг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Засгийн газрын тусгай сан, түүний төрөл, ангилал

5 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сан, түүний төрөл

            5.1.Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид “Тусгай сан” гэх/ гэнэ.

            5.2.Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн  төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

            5.3.Тусгай санг хуулиар байгуулна.

            5.4.Тусгай сан дараахь төрөлтэй байна:

                        5.4.1. Аялал жуулчлалын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

 5.4.2. Байгаль орчин, уур амьсгалын сан;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/                  

5.4.3. Эрсдэлийн сан;

                        5.4.4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;

                        5.4.5. Дархлаажуулалтын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        5.4.6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

                        5.4.7. Засгийн газрын нөөц сан;

                        5.4.8. Мал хамгаалах сан;

                        5.4.9. /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        5.4.10. Нийгмийн даатгалын сан;

                        5.4.11. Нийгмийн халамжийн сан;

                        5.4.12. Соёл, урлагийг дэмжих сан;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        5.4.13. Боловсролын зээлийн сан;

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        5.4.14. Тариаланг дэмжих сан;

                        5.4.15. Улсын авто замын сан;

                        5.4.16. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;

                        5.4.17. Хүүхдийн төлөө сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        5.4.18. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;

                        5.4.19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        5.4.20. Шинжлэх ухаан, технологийн сан;

                        5.4.21. Эрүүл мэндийг дэмжих сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        5.4.22. Сэргээгдэх эрчим хүчний сан;

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

            5.4.23. олон улсын гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад улсын бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан /цаашид “олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан” гэх/;

/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

5.4.24.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.

/Энэ заалтын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

            5.4.25. Зэвсэгт хүчний хөгжлийн сан;

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

            5.4.26. Орон сууц хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

            5.4.27. Ирээдүйн өв сан.

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.4.28.Төсвийн тогтворжуулалтын сан.

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.4.29.Цэвэр агаарын сан.

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.4.30.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.4.31.Инновацийн сан.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

5.4.32.Олон улсын хамтын ажиллагааны сан.

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.4.33.Монгол судлалыг дэмжих сан.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.4.34.цагдаагийн хөгжлийн  сан.

                        /Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

5.4.35.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        5.4.36.Эрүүл мэндийн даатгалын сан.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

                        5.4.37.Засгийн газрын өрийн баталгааны сан.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.4.38.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.4.39.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан.

/Энэ заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

5.4.40.Спортыг дэмжих сан;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        5.4.41.Эрүүл мэндийг дэмжих сан.

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

6  дугаар зүйл. Тусгай сангийн ангилал

6.1.Тусгай санг дараахь ангилалд хуваана:

6.1.1. тусгай хуулиар зохицуулах сан;

                        6.1.2. эх үүсвэрийг нь 100  хувь төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан;

6.1.3. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан;

6.1.4. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сан.

           

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:

                        6.2.1. Нийгмийн даатгалын сан;

6.2.2. Нийгмийн халамжийн сан;

6.2.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;

                        6.2.4. Улсын авто замын сан;

                        6.2.5./Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        6.2.6. Мэргэжлийн  боловсрол, сургалтыг дэмжих сан.

/Энэ заалтын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2.7. Ирээдүйн өв сан.

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.8.Төсвийн тогтворжуулалтын сан.

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2.9.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

6.2.10.Эрүүл мэндийн даатгалын сан.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

6.2.11.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.2.12.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан.

/Энэ заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

            6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:

                        6.3.1. Засгийн газрын нөөц сан;

                        6.3.2/Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        6.3.3. Эрсдэлийн сан.

            6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:

6.4.1. Аялал жуулчлалын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.4.2. Байгаль орчин, уур амьсгалын сан;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/                       

                        6.4.3. Дархлаажуулалтын сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        6.4.4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

                        6.4.5. Соёл, урлагийг дэмжих сан;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        6.4.6. Боловсролын зээлийн сан;

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        6.4.7.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;

                        6.4.8. Хүүхдийн төлөө сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        6.4.9. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        6.4.10. Шинжлэх ухаан, технологийн сан;

                        6.4.11. Эрүүл мэндийг дэмжих сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        6.4.12. Сэргээгдэх эрчим хүчний сан.

/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

6.4.13.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        6.4.14.Орон сууц хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        6.4.15.Цэвэр агаарын сан.

                        /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.4.16.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.4.17.Инновацийн сан.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

6.4.18.Олон улсын хамтын ажиллагааны сан.

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

6.4.19.Монгол судлалыг дэмжих сан.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.4.20.цагдаагийн хөгжлийн  сан.

                        /Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

6.4.21.Засгийн газрын өрийн баталгааны сан

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.4.22.Спортыг дэмжих сан;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        6.4.23.Эрүүл мэндийг дэмжих сан.

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

            6.5.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:

                        6.5.1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;

6.5.2. Мал хамгаалах сан;

6.5.3. Тариаланг дэмжих сан;

6.5.4. олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан;

Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

6.5.5.Олон улсын хамтын ажиллагааны сан.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.6.Энэ хуулийн 6.5-д заасан тусгай сан үйл ажиллагаагаа өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явуулна.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тусгай санг бүрдүүлэх, зарцуулах

7  дугаар зүйл.  Тусгай санг  бүрдүүлэх  нийтлэг эх үүсвэр

7.1.Энэ хуулийн  6.1.3-т заасан  тусгай сан нь  дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:

                        7.1.1.  улсын төсвийн хөрөнгө ;

            7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн  буцалтгүй тусламж, хандив;  

                        7.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас  Засгийн газрын шугамаар олгосон зээл.

            7.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай сан нь дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:

7.2.1. хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө;

7.2.2. гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл;

            7.2.3. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж,  байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

7.2.4. тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;   

                        7.2.5. бусад эх үүсвэр.

8 дугаар зүйл. Засгийн газрын нөөц сан 

8.1.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 8.3-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан  зардлын  гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

8.2.Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь  тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувьтай тэнцүү байна. 

8.3.Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан  арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна:

                        8.3.1.гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        8.3.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

                        8.3.3. алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;

                        8.3.4. төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;

8.3.5. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардал;

8.3.6. олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлөх, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамж;

8.3.7. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.

8.4.Гамшгийн хор уршгийг арилгахад зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах бөгөөд уг хөрөнгө нь хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.

/9 дүгээр зүйлийг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

91 дүгээр зүйл.Төсвийн тогтворжуулалтын сан

91.1.Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг мөрдөж, нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. 

91.2.Төсвийн тогтворжуулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

 91.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай[1] хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого;  

91.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;

91.2.3.Засгийн газрын нөөц сангийн болон Эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;

91.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;

                      91.2.5.бусад орлого.

            91.3.Энэ хуулийн 91.1-д заасан сангийн хөрөнгөөс дор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:

           

91.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

91.3.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр.

91.3.3.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        91.3.4.тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх.

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр заасан/

            91.4.Энэ хуулийн 91.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.

            91.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 91.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            91.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байршуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

91.7.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 91.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            91.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хүүгийн түвшин нь арилжааны банкны тухайн жилийн хадгаламжийн хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

            91.9.Энэ хуулийн 91.7, 91.8 дахь хэсгийн хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

            92 дугаар зүйл.Засгийн газрын өрийн баталгааны сан

            92.1.Засгийн газрын өрийн баталгааны үүргийн гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна.

            92.2.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

                        92.2.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 35.5-д заасан аргачлалын дагуу тооцсон шимтгэл;

                        92.2.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 37.5-д заасны дагуу авлага барагдуулах замаар хуримтлуулсан хөрөнгө;

                        92.2.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 40.6-д заасан Засгийн газрын өрийн баталгааны төлбөл зохих дүнг төсөвт тодотгол хийн татан төвлөрүүлсэн дүн

            92.3.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 37.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

            92.4.Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд үүсэх өр төлбөрийн эрсдэлийг даван туулах нөөц эх үүсвэрийг бүрдүүлэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 34.1.2, 34.2.2-т заасны дагуу төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэнэ.

92.5.Засгийн газрын өрийн баталгааны санд хөрөнгө хуримтлуулах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, төлбөрийн үүрэг гүйцэтгэх тухай журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталж, хэрэгжүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ