ENGМОН

Useful Information

Published: 2017-04-19 20:33:21 Views: 9

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж  2 дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх нөхцөлтэйгээр 2.0 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох мөн санхүүгийн түрээс буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглах боломжийг олгож байна.

Санд ирүүлэх зээл хүссэн төсөл нь төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлага, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн долоон хэсгээс бүрдэнэ.

1. Төсөл хэрэгжүүлэгчийн талаар мэдээлэл хэсэгт дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Төслийн товч агуулга;
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр;
  • Үйлдвэрийн байршил;
  • Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн хөрөнгийн хэмжээ;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл;
  • Төслийн төрөл;
  • Жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь;
  • Одоогийн эрхэлж буй бизнес талаарх мэдээлэл.

2. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлага хэсэгт дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Удирдлагын бүтэц, орон тоо;
  • Ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;
  • Шинээр бий болгох ажлын байрны тоо, аймаг орон нутгийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс авч ажиллуулах хүний тоо.

3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэсэгт дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа;
  • Түүхий эдийн чанарын үзүүлэлт;
  • Түүхий эдийн нөөц;
  • Үйлдвэрлэлийн хүчин  чадал.

4. Зах зээлийн судалгаанд дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Зах зээлийн төлөв байдал /SWOT шинжилгээ/;
  • Хэрэглэгчдийн тодорхойлолт;

5. Эдийн засгийн тооцоонд дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Үндсэн үйлдвэрлэл, нийт орлого;
  • Борлуулалтын орлогын тооцоо;
  • Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
  • Бүтээгдэхүүний өртгийн тооцоо;
  • Төлөвлөж буй борлуулалтын төлөвлөгөө;
  • Үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо;
  • Төслийн өгөөж, өртгийн тооцоо.

6. Дүгнэлтэнд энэ журмын тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

7. Төслийн хавсралтад дараахь материалыг хавсаргана. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хандсан албан бичиг;
  • Иргэний баримт бичгийн хуулбар;
  • Хорооны тодорхойлолт;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг;
  • Зээлийн эргэн төлөлтийн график;
  • Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар Хувиараа/;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/;
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх;
  • Санхүүгийн тайлан;
  • Бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн тодорхойлолт;
  • Нийгмийн даатгал, холбоотой баримтууд;

            АЖ АХУЙН НЭГЖ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД

 ШААРДАГДАХ МАТЕРИАЛ

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлт албан бичгээр (ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ХОРШООНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРТ)
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  3. Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (нийт даатгуулагчдын тоо, нийгмийн даатгалын шимтгэлийн өр бий эсэх)
  4. Дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш тохиолдолд аудитаар баталгаажуулсан байх)

Latest news