ENGМОН

Бүгд Найрамдах Казакстан Улсын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх “Даму” сантай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Published: 2017-04-19 20:29:21 Views: 47

  Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Зөвлөгөөн /АХАИБЗ/-ийг зохион байгуулах санаачилгыг анх 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 47 дахь чуулганы үеэр БНКУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назербаев дэвшүүлсэн нь дэмжлэг авч байсан бөгөөд анхны чуулган нь 2002 онд Казакстан улсын Алмата хотод зохион байгуулагдсан. Уг зөвлөгөөнд 16 улс нэгдэж Азид энхтайвныг сахиулж, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах Алматын тунхаг бичгийг байгуулж байсан.

          Энэ удаагийн зөвлөгөөний 5-р Бизнес форум нь 2016 оны 11-р сарын 10-11-ний өдрүүдэд БНКУ Астана хотод зохион байгуулагдсан. Энэхүү бизнес форумд нийт 25 орны  төлөөлөгчид оролцож, Ногоон хөгжил, АХАИБЗ-ийн гишүүн орнуудын сайн туршлага сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцож , “KazFanch”-2016 үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай  танилцлаа.

         Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь энэ удаагийн Бизнес форум-д идэвхтэй оролцож, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр 2 талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, харилцан ашигтай үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах зорилгоор БНКУ-ын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх “Даму” сантай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Latest news