ENGМОН

Welcome to business meeting

Published: 2017-04-20 14:14:40 Views: 44

БНХАУ-ын Нин Ся муж болон Монгол улсын хөдөө аж ахуйн хүрээнд хамтын ажиллагааг ахиулах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 25 -28-ны өдрүүдэд Нин Ся мужийн худалдааны танхимын дарга Хэ Жэн Рун тэргүүтэй тус мужийн хонь үхрийн махны ферм, мах боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бизнес төлөөлөл Монгол улсад айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Нин Ся мужийн Худалдааны Хороотой хамтран 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хоёр орны аж ахуйн нэгжүүдийн Бизнес уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Бизнес уулзалтанд Нин Ся мужийн хөдөө аж ахуй, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн бизнесийн томоохон төлөөллүүд оролцох юм.

Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дараахь хаягаар бүртгэж байна:

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: +976-11-312501, 99077781, 99591179
Цахим шуудан: '; document.write(''); document.write(addy_text17561); document.write('<\/a>'); //-->\n

НИН СЯ МУЖИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЖАГСААЛТ

Овог нэр

Компани

Албан тушаал
1. Тай Сиү Гуан Нин Ся мужийн Жун Нан ОУ-ын Худалдааны компани ТУЗ-ын дарга
2.

Ли ХоүШүе

Нин Ся Сиэн Фен ХАА-н компани Захирал
3. Ма ЖенЦай У Жун хотын Сан Лян жимс ногооны түгээх төв Ерөнхий захирал
4. Ван ШыПин

Нин Ся У Жун хотын Хун Чан ХАА-н туслах бүтээгдэхүүний ХК

Ерөнхий захирал
5. Ван Вэй Нин Ся У Жун хотын Хун Чан ХАА-н туслах бүтээгдэхүүний ХК Үйл ажиллагааны захирал
6. Ма ХунЯн

У Жун хотын Мао Шин хөргүүрт тээврийн ХК

ТУЗ-ын дарга
7. Ма Жүн У Жун хотын Мао Шин хөргүүрт тээврийн ХК

Ерөнхий захирал

8. Ван ХуйаДүн Пин ЛуоСай халуун улирлын ХАА-н бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ХК ТУЗ-ын дарга
9. Яэн Хай Нин Ся Давст Сяны Ислам хүнсний компани ТУЗ-ын дарга
10. Пин ЖыГан Нин Ся Давст Сяны Ислам хүнсний компани

Туслах

11. Хао ШүеЧен Нин Ся Давст Сяны Ислам хүнсний компани

Захирал

12. Жоү ШүеХэ

Нин Ся Ислам хүнсний компани

ТУЗ-ын дарга
13. Ма РуЖье

Нин Ся хонь, үхрийн махны хүнсний компани

Ерөнхий захирал
14. Вэн ЖиэЖүн Нин Ся Жун Нин И Юан махан бүтээгдэхүүний ХК Ерөнхий захирал
15.

Ван ЗиРун

Ши Бү арьс ширний компани Ерөнхий захирал

 

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn

Latest news